Шууд Chart

Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно

2020-07-02 12:23:48

Сөүл хотын захиргааны зүгээс Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд гамшгийн эсрэг нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор боллоо. Одоогоор нийт 30 тэрбум воныг төсөвлөөд байгаа бөгөөд удахгүй хэрхэн хүртээх талаар шийдвэр гарна. 

Хүний эрхийн үндэсний комисс гамшгийн үед гадаад улсын иргэн гэдгээр ялган гадуурхах ёсгүй хэмээн үзсэний үүднээс гадаад иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон юм. Гёнги аймгийн хувьд гадаад иргэдэд мөнгөн тусламж олгох эсэх талаар хэлэлцэж байна.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй