Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

2020-07-02 15:37:05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.

Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй