Шууд Chart

Төв аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 2691 хүүхэд шалгалт өгч байна

2020-07-02 17:34:35

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс энэ сарын 5-ны хооронд зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавирусний халдвараас үүдэн шалгалтын байрны анги танхимын багтаамжийг стандарт нэг ангид 12 шалгуулагч суухаар тооцжээ.

Тиймээс Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор ахлах сургуульд 26 анги, дунд сургуульд 25 ангийг шалгалтын зориулалтаар тохижуулж, шалгалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Аймгийн хэмжээнд нийт 797 шалгуулагч “Элсэлтийн ерөнхий шалгалт” өгөхөөр бүртгүүлснээс давхардсан тоогоор 2691 хүүхэд шалгалтад орж байгааг албаныхан хэлж байна.

Шалгалтын комисст 16 ажиглагч, 51 шалгагч багш, зургаан эмч болон цагдаагийн төлөөлөл ажиллаж буй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 2691 хүүхэд шалгалт өгч байна   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй