Шууд Chart

Зевс бурханы аянга буюу бөмбөгдөгч онгоцны түүхээс...

2020-07-04 07:39:46

Дэлхий ертөнцийн түүхэнд хүн нисэж болох тухай санааг анх дэвшүүлэн, нисэх төхөөрөмжийн анхны хэлбэрүүдийг дүрслэн үлдээсэн хүн бол Италийн сэргэн мандалтын үеийн агуу эрхэм Лeонардо да Винчи юм.

Мөн нисэх төхөөрөмжийн үүсэл хөгжлийн түүхэнд Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар хүндтэй байр суурийг эзэлдэг. Эдгээр суутнууд xүн жолоодсон аппарат агаарт нисэж болох онолын үндсийг анх боловсруулсан аж.

Харин бодит биелэл болох анхны зоримог алхмыг 1783 онд Францын ах, дүү Монгольфьe нар хийсэн байна. Тэд xалуун агаараар дүүргэж, цэнэглэсэн агаарын бөмбөлгөөр тэнгэрт xөөрчээ. Энэ нь хүн агаарт хөвсөн анхны гайхамшигт алхам болсон юм. 1882 онд Оросын авьяаслаг инжeнeр, зохион бүтээгч А.Ф.Мoжайский уурын хөдөлгүүртэй нисэх аппарат бүтээж туршсан бол 1887 онд Д.И.Мeндeлeeв өөрөө агаарын бөмбөлгөөр нислэг хийжээ.

1885 онд А.Ф.Можайский xүн жолоодон нисэж болох онгоц бүтээжээ. Тэгээд нэгэн туршилтаараа онгоцоо газраас xөндийрүүлсэн боловч төдөлгүй унаж далавчаа эвджээ. Гэвч энэ бол xүн жолоодож газраас xөөрсөн анхны xөөрөлт байсан гэдэг. Энэ мэтээр дурдаад байвал нэн сонирхолтой олон түүхийг өгүүлж болно. Харин энэ удаад бид дайны бурхадын нэг болох бөмбөгдөгч онгоцуудын талаар товчхон мэдээлэл хүргэж байна.

Анх 1911 онд Италийн цэргийн дэслэгч Жулио Гавотти гэгч өөрийн нисэх төхөөрөмжөөр дайсныхаа дээрээс гар бөмбөг ашиглан анхны бөмбөгдөлтийг хийж туршсан гэж түүхэнд бичигджээ.

Үүний дараа жил буюу 1912 онд Балканы дайны үеэр Болгарын агаарын хүчний нисгэгч Кристо Топракчиев агаараас гар бөмбөг ашиглан довтлох санааг цэргийнхэнд санал болгосон байна. Тэрээр 1912 оны 10 дугаар сарын 16-нд  "Алатросс Ф-2" онгоцоор нисэж, Туркийн төмөр замын буудал дээр хоёр тэсрэх бөмбөг хаяснаар бөмбөгдөгч онгоцыг дайнд жинхэнэ утгаар нь хэрэглэсэн анхны тохиолдол гэж бүртгэгджээ.

Үүний дараахан ахмад Петров гэгч энэ санааг боловсруулж, хэд хэдэн нисэх онгоцны загварыг бүтээсэн ба ачааны даацын хэмжээг ч нэмэгдүүлжээ. 1913 онд "Caproni Ca 30", "British Bristol T.B-8" зэрэг бөмбөгдөгч онгоцуудыг бүтээсэн байна. Эдгээр нь 10 км зайд 4.5 кг бөмбөгийг хүргэх чадалтай байв.

Бөмбөгдөгч онгоцны үүсэл хөгжил нь XX зууны цэргийн техникийн хөгжилд томоохон байр суурийг эзэлдэг. XX зууны эхэн үед бага загварын агаарын бөмбөгдөгч нь тухайн үедээ эрсдэл өндөртэй байсан ч аажмаар нисэх чадвар нь илүү бат бөх бүтэцтэй болсон байна. Германы инженер Фердинанд Вон Зеппелиний бүтээсэн "Zeppelins" бөмбөгдөгч онгоц нь стратегийн бөмбөгдөгч онгоцуудын анхны хувилбар байжээ.

Энэхүү бөмбөгдөгчийн дайн тулаанд ашиглаж эхэлсэн эхэн үед хөдөлгүүр эвдрэх, жолоодлого алдах зэрэг эвдрэл гэмтлүүд олон тохиолдож байсан гэдэг. Гэвч бөмбөгдөгч онгоц нь эсрэг талдаа асар их хохирол учруулах чадвартай хэвээр байсан аж. Үүнээс хойш цаг хугацааны эргэлтэд цэргийн бөмбөгдөгч онгоцууд улам хүчирхэгжиж, шинжлэх ухаан, техникийн шилдэг ололтуудаар зэвсэглэн хөгжсөөр байна.

Бөмбөгдөгч онгоцны түүхийн анхны үеэс товч өгүүлсэн мэдээллийнхээ төгсгөлд та бүхэнд үе үеийн шилдэг бөмбөгдөгч онгоцуудаас танилцуулж байна.

Douglas SBD Dauntless
 
Avro Lancaster
 
Б-17 бөмөгдөгч онгоц
 
Алдарт Б-1 бөмбөгдөгч онгоцны дотоод зохион байгуулалт
 
 Tupolev Tu-95
 
B-2 Spirit
 
Avro Vulcan
 
US B-1B
 
PAK-DA
 
Tupolev Tu-160
 

Зевс бурханы аянга буюу бөмбөгдөгч онгоцны түүхээс...  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй