Шууд Chart

Жимс, ногоог хэрэглэхийн өмнө заавал угаа

2020-07-04 08:03:33

Жимс, хүнсний ногоо нь тариалалтын талбайгаас таны гар дээр ирэх хүртлээ төрөл бүрээр бохирдож болзошгүй.

Иймд дараах мэдээлэлд анхаарна уу!

1. Гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хүнсний ногоо нь гадаад орчинд, ялангуяа хөрсөнд агуулагдах төрөл бүрийн гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог.

2. Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал бүлээн, урсгал усаар булхуулан угааснаар бохирдлыг цэвэрлэнэ. Жишээ нь: тарвасны гадна хальсыг угаалгүйгээр хэрэглэсэн тохиолдолд гараар дамжин гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

3. Жимс, хүнсний ногоог зүсч хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай! Махны модон дээр зүсч хэрэглэвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн шууд идэх жимс, ногоог бохирдуулдаг байна.


Жимс, ногоог хэрэглэхийн өмнө заавал угаа  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй