Шууд Chart

"Үхтэл үр харам..."

2020-07-04 08:44:33

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2016 оны эхээр болсон үйл явдал. Австралийн  гэрэл зурагчин Эван Свицерийн гэрэл зургийн хальснаа буулгасан сэтгэл хөдөлгөм  нэгэн дүр зургийг тухайн үед хүмүүс гайхшрах, өрөвдөх сэтгэлээр  хүлээн авсан байдаг.

Тэрээр нэгэн өглөө цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа имжний дуу сонссон байна. Түүнийг очиход  гурван имж байсан бөгөөд зурагчин тэдгээр гурван имжийг эрэгчин, эмэгчин, зулзага байна гэдгийг төвөггүй ойлгосон байна. Гэвч эмэгчин имжийн бие нь их муудсан харагдсан тул тэрбээр буцаж яваад тусламж дуудахын зэрэгцээ өөрийнхөө зургийн аппаратыг авч ирэхээ ч мартсангүй.

Харин түүнийг ирэх мөчид сэтгэлийг нь хөдөлгөсөн гайхалтай зүйл болж. Энэ талаар гэрэл зурагчин “Тэрийг хараад би үнэхээр шоконд орсон. Тэд яг л хүмүүс шиг байсан. Эрэгтэй имж нь газарт унасан эмэгчин имжийг толгойноос нь өргөж босгохыг оролдож байсан. Бас хүзүүгээр нь тэврээд өөртөө нааж байсан. Харин эмэгчин имж үхэхээсээ өмнө хүүхэддээ хүрэхийг хүсч буй хүн шиг л зулзагандаа хүрсэн. Үнэхээр сэтгэл шимшрүүлж байсан” хэмээн ярьсан байдаг.


"Үхтэл үр харам..."  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй