Шууд Chart

Францын ерөнхийлөгч татвар нэмэхгүй хэмээн амлав

2020-07-04 11:36:53

Францад  цар  тахлын 2 дахь давлагаа  үүсч болзошгүй хэмээн  анхааруулж байна. Тус улсын эрх баригчид  аж нэгж компаниудад амны  хаалтын нөөцөө одооноос бүрдүүлэхийг зөвлөмж болгосон аж. Харин тус улсын Ерөнхийлөгч  Эммануэль Макрон цар  тахлын  дараагаар эдийн засгаа  сэргээхэд  амаргүй  байх боловч татвар нэмэхгүй гэдгээ амлав.

Тэрээр  эдийн засаг, нийгэм байгаль  хамгаалах, соёлын  салбараа  сэргээхэд  гол хүч анхаарлаа төвлөрүүлж  ажиллахаа  мэдэгдсэн байна. Мөн өмнө нь  эхлүүлсэн шинэтгэлүүдээ үргэлжлүүлэхээ  баталсан.  Гэхдээ  нэгэнт  улс оронд  цар тахлын  аюулыг  бүрэн даван туулж  чадаагүй байгаа учир эрсдэлээс аль болох сэргийлэх арга хэмжээнүүд  авахаа мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийлөгч татвар нэмэхгүй хэмээн амлав  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй