Шууд Chart

Тагнуулын байгууллагын ой, “Тагнуулын ажилтны өдөр” боллоо

2020-07-04 12:25:35

Орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, “Тагнуулын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан улсыг аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, ахмад зүтгэлтнүүдийн нэр төрийг алдаршуулах, хойч үедээ эх оронч үзэл, бахархал бий болгох зорилгоор 1952 оноос хойш хөтлөгдөж байсан “Хүндэт дэвтэр”-ийг шинэчилж хүндэтгэлийн хэсэгт байршууллаа. Мөн гавьяа байгуулсан “Тагнуулын албаны хүндэт ажилтан”-уудаа мөнхжүүлсэн хүндэтгэлийн самбар байгуулав.

Энэ нь Монгол Улсын аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан онцгой гавьяа байгуулж, гарамгай амжилт гаргасан үе үеийн шилдэг тэргүүний ажилтны үйл хэргийг алдаршуулж, түүгээр дамжуулан хойч үеийн идэвх санаачлагыг урамшуулах, нэмэгдүүлэх зорилготой юм гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.


Тагнуулын байгууллагын ой, “Тагнуулын ажилтны өдөр” боллоо  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй