Шууд Chart

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ

2020-07-04 13:29:58

Саудын Арабын  сөрөг хүчний гэгддэг байсан сэтгүүлч  Жамаль  Хашоггийн  амь насанд  халдсан хэрэгт  холбогдож  буй 20 хүний шүүх хурал Стамбулын Чаглаян  дүүргийн шүүхийн ордонд эхэллээ.

Гэхдээ Саудын сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт  буруутгагдаж байгаа  этгээдүүд  одоог хүртэл  шударга  шүүхээс зугтсан хэвээр байгаа учир шүүх хуралд  эчнээ  болох юм  байна. Сэтгүүлч  Хашоггийн   сүйт бүсгүй Хатиже Женгиз Туркийн Стамбул  хотын эрүүгийн хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргасны дагуу анхны шүүх хурлыг ийнхүү  товлосон нь энэ юм.

Тэрбээр  өмгөөлөгчийнхөө хамтаар шүүх хуралд  оролцохоо мэдэгдсэн  байна.  Туркийн хэвлэлүүдийн дамжуулж  байгаагаар  тус улсын   Ерөнхий прокурорын газраас энэ хэрэгтэй холбогдуулан 117  хуудас  бүхий яллах дүгнэлт  бэлтгээд  байгаа юм байна.  Холбогдогчдын  хувьд   Саудын  Арабын  иргэд  юм.  Тэдний дунд Саудын  Арабын угсаа залгамжлагч ханхүүгийн зөвлөх Сауд Аль Кахтани,  тагнуулын  газрын орлогч дарга  асах Ахмед Асир  нар багтсан байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй