Шууд Chart

Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

2020-07-05 09:52:37

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явц,нөхцөл байдлыг нь шалгалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.  Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.Хамгийн чухал нь замын чанар стандарт.Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг  тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэв.


Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй