Шууд Chart

Монгол Улсын начин А.Давааням сорилго барилдаанд гурав дахиа түрүүллээ

2020-07-05 10:52:16

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гал тус бүрийн сорилго барилдаан үргэлжилсээр байна.

Өчигдрийн хувьд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний 32 бөхийн барилдаан “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо.

Үүнд Монгол Улсын начин А.Давааням түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Ингэснээр А.Давааням уг сорилго барилдаандаа гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ билээ. 

Харин их шөвөгт аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн заан Н.Даваахүрэл нар шалгарсан юм.

Харин Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Хөхчирэнгэр нар зодоглосонгүй.

Баяр наадамд УИХ-ын гишүүн Мөнхбаатар, улсын харцага Г.Элбэг, Д.Ганхуяг нарыг зэрэг эрхэм уригджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын начин А.Давааням сорилго барилдаанд гурав дахиа түрүүллээ   
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй