Шууд Chart

Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргах үүрэг өглөө

2020-07-05 14:18:38

Өнөөдөр Антикорона баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын  эмчилгээний тактикийн талаар ярилцлаа. 


ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэхээр боллоо.
 
 

Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргах үүрэг өглөө  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй