Шууд Chart

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг шинэчилнэ

2020-07-07 09:27:35

Монгол Улсын хэмжээнд 105 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд болон осол аваарт өртсөн хүмүүст шаардлагатай хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл/протез, ортопед/-ийг төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийдэг. Үүний нэг болох төрийн өмчийн “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрт техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлага тулгарчээ. Учир нь

Тэгвэл ХНХЯ-наас хэрэгжүүлж буй Тусгай хэрэгслийг сайжруулах төслийн хүрээнд тус үйлдвэрийг шинэчлэх, тусгай хэрэгцээт иргэдэд сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн хэрэглэхэд эвтэйхэн хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл хэрэглэх боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Гадны оронд протез, ортопедийн үйлдвэрүүд технологийн дэвшлийн тусламжтай үйлчлүүлж буй хүнийхээ захиалга, эрэлт хэрэгцээнийх нь дагуу зөвхөн өөрт нь тохируулж 3D принтерээр хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл хэвлэх боломж бий болж байна. Тэгвэл дээрх төслийн хүрээнд энэ төрлийн протез, ортопедийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, үйлдвэрийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг сургах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг шинэчилнэ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй