Шууд Chart

Төрийн наадамд гурван үеэрээ түрүүлсэн адуу

2020-07-07 09:31:20

Адуу, хүн хоёр удмаа дагадаг. Монгол төрийн наадамд үе удмаараа айрагдаж түрүүлсэн хурдан хүлгүүд олонтаа бий. Тэдгээрийн дундаас онцгой содон амжилт үзүүлсэн адуунуудын талаар уншигч та бүхэндээ товч хүргэе.

Энэ бол гурван үеэрээ төрийн наадамд түрүүлсэн хүлгүүд юм. Зураг дээрх гурван адуу бол улсад дөрөв түрүүлж, гурав айрагдсан З.Даваанэрэнгийн "Мөнх төрийн мөнгөн магнай" хүрэн халзан азарга.

Түүний үр Төв аймгийн Баянцогт сумын уяач Цэнддоржийн хүрэн азарга 1968 онд улсын баяр наадамд айрагдаад 1969 онд түрүүлсэн.

Түүний үр Улаанбаатар хотын "нударга" Жадамбын хүрэн морь 1973 оны улсын наадамд түрүүлж, 1976 онд айрагдсан.

Энэ удмын адуунаас буюу Цэнддоржийн хүрэн азарганы төл азарганы охин төлөөс Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлийн туулай хээр азарга гарч олон үр төл нь улс, бүсэд айрагдсанаас гадна мөн л гурван үеэрээ улсад айрагдаад байна.

Тодруулбал туулай хээрийн үр С.Балдандоржийн ухаа азарга бага гурван насандаа улсад айрагдсан.

Түүний үр нь тод манлай уяач Д.Баяраагийн шувуухай хүрэн азарга бага насандаа улсын наадамд хоёр айрагдсан. Шувуухай хүрний үр тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн үрээ ч гэсэн улсын наадамд аман хүзүүдсэн билээ. 

Хурдан морь тайлбарлагч Б.Ганпүрэв


Төрийн наадамд гурван үеэрээ түрүүлсэн адуу   
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй