Шууд Chart

Өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд

2020-07-07 09:50:53

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр буюу өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгийг уншигч танаа эргэн сануулья.

 Азарга

(Азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 163 хурдан азарга уралдав)

  • Түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан,
  • Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал,
  • Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга,
  • Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул,
  • Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.

Их нас

(271 морьд гарааны зурхайгаас хөдлөв)

  • Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор,
  • Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар,
  • Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр,
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.

Соёолон

(Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан соёолон шандас сорилоо)

  • Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд,
  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун,
  • Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан,
  • Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар,
  • Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Дамдий-Ядамын цоохор соёлон хурдаллаа.

Хязаалан

(298 үрээ бүртгүүлж, 184 үрээ тоосоо өргөлөө. Хурдан хязаалангийн уралдаанд 115 хязаалан шүд болон үүлдэрлэг байдлаасаа болж хасагдав)

  • Түрүү магнай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор,
  • Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд,
  • Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн,
  • Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,
  • Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.

Шүдлэн

(Хурдан шүдлэнгийн уралдаанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн тоосоо өргөв)

  • Түрүү магнай Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ,
  • Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар,
  • Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан,
  • Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

Даага

(254 даага бүртгүүлснээс 200 орчим нь уралдав)

  • Түрүү магнай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр,
  • Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
  • Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
  • Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага т ус тус хурдаллаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд   
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй