Шууд Chart

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд аймгийн заан О.Түмэн түрүүлжээ

2020-07-07 12:59:02

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүч үзэх бөхийн галууд тус тусдаа бэлтгэлээ хангаж, галын наадмаа хийж байна.

Увс аймгийн “Увс нуур” галын наадмын сорилго барилдаан Төв аймгийн Эрдэнэ сумын “Шүтээн” амралтанд боллоо.

Тус барилдаанд Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн 64 бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй бөхчүүд зодоглов.

Үүнд Увс аймгийн Тэс сумын харъяат, аймгийн заан Очирбатын Түмэн түрүүлж, Говь-Алтай аймгийн харъяат, улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын аварга Намсрайжавын Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд аймгийн заан О.Түмэн түрүүлжээ  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй