Шууд Chart

Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олголоо

2020-07-07 13:04:37

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эхийг хамруулан, асаргаа сувилгааны мэдлэг, хандлага олгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх  мэдлэгийг олгосон юм.

   Мөн гамшгийн тухай ерөнхий ойлголт, гал түймэр, газар хөдлөлт, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулж, иргэдийг чадавхжууллаа гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олголоо  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй