Шууд Chart

Цахим сургалтыг зохион байгуулав

2020-07-07 13:38:02

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын бүлгийн дарга, салааны захирагч нарын сэтгэлзүйг дэмжих цахим сургалтыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, анагаах ухааны доктор Б.Жаргал удирдан явуулж, стресс түгшүүрийн менежмент, бухимдал айдсаас ангижрах, эерэгээр сэтгэн бодох, амиа хорлох бодолтой, оролдлого хийсэн хүнтэй харилцах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Сургалтыг зохион байгуулснаар алба хаагчид стресс болон түгшүүрийн талаар мэдлэгтэй болж  гамшиг ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх чадварыг эзэмшлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Цахим сургалтыг зохион байгуулав  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй