Шууд Chart

Үндэсний их баяр наадмын ЗУРГААГИЙН даваанд ам авсан байдал...

2020-07-12 15:28:40

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЗУРГААГИЙН даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.

Тус даваанд:

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг,

- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг,

- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафаг,

- Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын харцага М.Бадарч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг,

- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаяр Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн арслан Т.Дүгэрдоржийг,

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын начин Б.Орхонбаяр Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Оршихыг тус тус амлан авч,

- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар тунаж үлдлээ.


Үндэсний их баяр наадмын ЗУРГААГИЙН даваанд ам авсан байдал...  
Үзсэн: 3095 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй