Шууд Chart

Үндэсний их баяр наадмын ДОЛООГИЙН даваанд ам авсан байдал...

2020-07-12 16:13:20

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.

Тус даваанд:

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаярыг,

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Оршихыг,

- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын харцага М.Бадарчийг тус тус амлан авч,

- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар тунаж үлдлээ.


Үндэсний их баяр наадмын ДОЛООГИЙН даваанд ам авсан байдал...  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй