Шууд Chart

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хүүхэд нас баржээ

2020-07-12 16:39:18

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны долоодугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралдлаа.

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус 5 сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ


Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хүүхэд нас баржээ   
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй