Шууд Chart

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар тэргүүн байрын төлөө хүч үзнэ

2020-07-12 18:31:35

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

Ийнхүү тэргүүн байрын төлөө хүч үзэхээр Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарлаа.

Харин их шөвөгт улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч нар үлдсэн юм.

М.Бадарчийн хувьд заан цол хүртэж байгаа бол Б.Пүрэвсайхан цолоо баталж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар тэргүүн байрын төлөө хүч үзнэ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй