Шууд Chart

Д.Дэмбэрэлсайхан даян мэргэн цолны болзол хангалаа

2020-07-12 18:49:41

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, даян мэргэн боллоо.

Энэ жилийн баяр наадамд нийт 540 буюу эрэгтэй 396, эмэгтэй 144 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Хоёрдугаар байранд спортын мастер, аймгийн мэргэн Д.Баттулга Монгол Улсын гарамгай мэргэн, гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан гоц мэргэн цолны болзол хангав.

Харин эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан түрүүлж, улсын мэргэн, хоёрдугаарт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, гуравдугаар байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, улсын гарамгай харваач Ч.Гандаваа нар шалгарлаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дэмбэрэлсайхан даян мэргэн цолны болзол хангалаа   
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй