Шууд Chart

Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаярын баг түрүүллээ

2020-07-12 19:04:31

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны аваргууд тодорлоо.

Багийн дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг тэргүүлсэн бол, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Болд Төмөр Ерөө гол" ХХК-ийн баг хоёр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар Төмөр зам"-ийн баг гуравдугаар байрт шалгарсан юм.

Ийнхүү үлэмж дархан мэргэн, гарамгай мэргэн тус бүр нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрөн гарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаярын баг түрүүллээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй