Шууд Chart

Төрийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ

2020-07-13 10:43:46

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 286 шандаст хүлэг бүртгүүлсэн.

Ийн зурхайгаас хөдөлсөн хурдан хязаалангаас Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ Төрийн их баяр наадамд түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар үрээ орж ирсэн бол айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хээр үрээ хурдаллаа. Мөн айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очирын зээрд үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй