Шууд Chart

Санамсаргүйгээр хоолойгоо боомилж, ухаангүй болсон хүүхдийн амийг аварчээ

2020-07-13 11:31:52

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокын байдалтай, бие нь хөрсөн байдалтай байсанд эмнэлэгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажыг 20-иод минут 103 иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварлаа.

Эцэг эхчүүд маань хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч байгаарай.

Эх сурвалж: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс


Санамсаргүйгээр хоолойгоо боомилж, ухаангүй болсон хүүхдийн амийг аварчээ  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй