Шууд Chart

Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд түрүүллээ

2020-07-13 13:38:24

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын

Үүнээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр үрээ, айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Хүрлээгийн хээр үрээ хурдлав. Мөн айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын хүрэн үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ хурдаллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй