Шууд Chart

Т.Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүллээ

2020-07-13 17:54:16

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн

Үүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын уугуул Аюушжавын Лхагвын хүрэн үрээ, айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун үрээ хурдаллаа. Мөн айргийн дөрөвт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, алдарт уяач Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ, айргийн тавд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Гүнчин-Ишийн Адъяахүүгийн хул халзан үрээ, хурдлав.

Гэрэл зургийн эх сурвалж: “Монгол наадам” фэйсбүүк хуудас





















































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй