Шууд Chart

LTO хальс нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

2020-07-16 20:12:17

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн сувгуудын архивт шаардлагатай LTO хальс /6TB native and up to 15TB compressed/ 50 ширхгийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: № 2020 A/67, Архивын LTO хальс   нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Техникийн үзүүлэлт: LTFS форматаар бичих боломжтой Барий Феррит түрхэцтэй Nano-cubic технологийн LTO7 соронзон хальс.

 

Техникийн үзүүлэлтүүдийн нэрс

Үзүүлэлт

1

Медиа формат, Re-Writeable

Дахин бичих боломжтой

2

Үндсэн багтаамж /Native Capacity/

6Tb

3

Шахсан багтаамж /Compressed Capacity/

15Tb

4

Үндсэн дамжуулах хурд

/Native Transfer Rate/

300Mb/s

5

Файлыг шахсан үеийн дамжуулах хурд

/Compressed Transfer Rate/

750Mb/s

6

Архивын материалын хадгалах хугацаа /Archival Storage Life/

30 жил ба түүнээс дээш

7

Ажиллах температур /Operating Temperature/

100C -450C

8

Ажиллах орчны чийглэгийн хэмжээ /Operating Humidity/

10-80%

9

Хадгалах температур /Storage Temperature/

160C -420C

10

Хадгалах орчны чийглэгийн хэмжээ

/Storage Humidity/

10-80%

Сонгон шалгаруулалтад оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга
  • Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар        баталгаажуулсан байх/
  • Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт,
  • Санхүүгийн чадамжтайг нотлох /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/
  • Үнийн санал
  • Албан ёсны дистербьютер бол түүнийгээ нотлох
  • Баталгаат хугацааны тухай мэдээлэл зэргийг тус тус ирүүлнэ.

Материалаа битүүмжлэн  2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 16 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар  ирүүлнэ үү. Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар доорх утсаар холбоо барина уу. 91990610, 90591060

Нийтэлсэн: MNB тендер

LTO хальс нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй