Шууд Chart

Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ

2020-07-30 09:15:00

Налайх дүүргийн 1-р хорооны 27, 28 дугаар гудамжны орчмоос эвгүй, өмхий үнэр гараад байна гэсэн иргэдийн гомдлыг тусгасан тус хорооны засаг даргын 153 дугаартай албан бичгийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар чингэлэг болон хашаанд ихээхэн хэмжээний давсалсан, муудаж үнэр орсон бог малын гүзээ байсныг хогийн цэг рүү ачуулж, чингэлэг, хашаанд хлорын шохойн уусмалаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авлаа.

Эх сурвалж: НМХГ


Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй