Шууд Chart

COVID-19: Олон улс дахь нөхцөл байдал...

2020-07-30 10:37:39

"COVID-19"-ийн  олон улс дахь нөхцөл байдлын талаархи  багц  мэдээллээс эхлээд хүргэе.  дэлхийн хэмжээнд  шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо өнөө  шөнө  гэхэд  17 саяд  хүрэхээр  байна.  Харин сүүлийн мэдээгээр  нас  баралт 664 мянгад  хүрээд байгаа  бол эдгэрсэн хүний тоо 10  сая  500  мянгад хүрчээ.

Өнгөрсөн  24  цагийн байдлаар:

Халдварын шинэ  тохиолдол 248  мянга орчмоор  нэмэгдсэн  бол  нас баралт 5569 өөр нэмэгджээ  Манай  урд  хөрш Хятадад   хоногт  101  шинэ тохиолдол бүртгэгдсэнээр ихэнх нь  буюу   89  нь  Шинжан Уйгурын автономит  дүүрэгт  8 нь  Ляонин  мужид  бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн  улсын  хорооноос мэдээлсэн юм. Мөн  нийслэл  Бээжин  хотод   нэг  тохиолдол  бүртгэгдсэн  бол  үлдсэн 3 нь гаднаас зөөвөрлөгдөн  ирсэн болох нь батлагдсан байна.

АНУ, Бразил, энэтхэг  улсуудад эдгээр улсуудад хоногт  бүртгэгдэж байгаа халдварын шинэ тохиолдлын тоо  бага зэрэг буурсан хэдий ч хүн амынх нь дунд халдвар  хамгийн  ихээр  тархсан  оронд тооцогдсон хэвээр  байна. Энэ хооронд  Их Британийн Ерөнхий сайд  Ковид 19  ийн цар тахлын  2 дахь  давлагаанд улс оронд  бэлтгэлтэй  байх  ёстойг анхаарууллаа. Тэрээр  Испаниас ирсэн  хүмүүсийг 2  хоногийн  хугацаанд ажиглан  тусгаарлалтад хамруулах  шийдвэр гаргасныг зайлшгүй  авах ёстой арга хэмжээ гэдгийг  баталсан байна. Их британи  гэлтгүй  Европын бусад  орнууд  ч  цар тахлын  2 давлагаанаас болгоомжилж  идэвхтэй  бэлтгэл хангаж байгаа тухай  хэвлэлүүд мэдээлж байна.

Бельгийн засгийн газраас  иргэддээ хандаж шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүд авч магадгүйг урьдчилан анхааруулсан. Мөн Испанийн Каталонид ирэх 10 хоногийн дотор  халдварын тархалтыг зогсоож  хүчрэхгүй бол  хорио цээрийн  дэглэмээ чангатгахаа  мэдэгдээд  байна. Италийн засгийн газраас  улс орон  даяар тогтоосон онц байдлын хугацааг  10 дугаар сарын 31 хүртэл  сунгахыг санал болгосон  байна.

Умард Солонгосын эрх баригчид гадаадын  дипломат төлөөлөгчийн газруудад нот бичиг  илгээж  Халдварын сэжигтэй нэг тохиолдол  Кэсонд бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэл хотоос гарахгүй  байхыг зөвлөмж болгосон  байна. Мөн нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулж, олон хүн цугласан газарт очихгүй  байхыг  анхааруулжээ. Энэ хооронд Дэлхийн аялал  жуулчлалын байгууллага  цар  тахлаас  болж, энэ  онд  тус салбар  320 тэрбум ам.долларын  алдагдал амсахаар  байгааг  урьдчилан тооцоолсноо мэдээлж байна. 2020  оны  5  сард  жуулчдын тоо  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  98 хувиар буурсан бол  эхний  5  сарын  дундаж  дүнгээр   энэ үзүүлэлт 56 хувиар унасан дүнтэй гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

COVID-19: Олон улс дахь нөхцөл байдал...  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй