Шууд Chart

ОХУ-д шинэ коронавирусний вакцины сүүлийн шатны туршилт эхэллээ

2020-07-30 11:06:22

ОХУ-ын Новосибирскийн  шинжлэх ухааны  Вектор төвд  шинэ коронавирусний  вакцины  эмнэл зүйн  сүүлийн шатны  туршилт эхлээд  байна. Өчигдрөөс  сайн дурынханд туршилтын  вакцины  тунг  хийж эхэлсэн  бөгөөд  туршилтад  хамрагдаж байгаа хүмүүс  ажиглан тусгаарлалтад байх  юм  байна.

Сайн  дурынхныг  тусгаарлах байрыг  халдвар хамгааллын  хамгийн өндөр түвшинд урьдчилан  бэлтгэсэн  байна. Түүнчлэн  туршилтад  хамрагдаж байгаа  хүмүүсийн  ая тухыг хангахын тулд  спортын өрөө,  утасгүй интернет  зэргийг  ч  бэлджээ. Туршилтад хамрагдаж байгаа хүмүүс энд  23 хоногийн  туршид  тусгаарлагдах  юм байна.

Энэ талаар ОХУ-ын Холбооны  анагаах  биологийн агентлагийн эрүүл мэндийн 163 р төвийн  орлогч дарга Наталья Рындюк, "Энд  бид 40  орчим хүнийг  ажиглан тусгаарлахаар төлөвлөсөн байгаа.  Туршилтад 18-60 насны нийт  100  сайн  дурынхан  оролцох юм." гэж мэдэгдсэн байна.

Вакциныг  томуугийнхтай адилаар  мөрнөөс дооших булчинд нь хийх аж.  Эхний  хүнийг  вакцинжуулан  цэвэр  бүсэд  эмч нарын ажиглалт дор тусгаарлаад байгаа юм байна. Эрсдэл  гаргахгүйн  тулд   гаднаас  энэ бүсэд  нэг ч хүн  нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авчээ. Туршилтын  шат  бүр мэргэжилтнүүдийн  хяналтын дор хийгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д шинэ коронавирусний вакцины сүүлийн шатны туршилт эхэллээ  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй