Шууд Chart

Богд хааны ордон музейн дэргэд 13 хөшөө байрлуулжээ

2020-07-30 10:57:39

Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил үргэлжилж байна.

Ийнхүү нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй түүх, соёлын дурсгалт газар болгох уг тохижилтын 13 хөшөөг байрлуулав.

Дээрх хөшөөнүүдэд 1.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метр өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэлийг "Нутагт консалтинг" ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр "Сэнзо констракшн" ажиллаж байна.

1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй уг тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзэлж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Богд хааны ордон музейн дэргэд 13 хөшөө байрлуулжээ   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй