Шууд Chart

Япон улс оршин суух эрхтэй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ

2020-07-30 12:21:48

Японы засгийн газраас тус улсад оршин суух эрхтэй гадаадын зарим орны иргэдийг хилээрээ удахгүй нэвтрүүлж эхлэхээ мэдэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар Япон улс 140 гаруй орны иргэдэд визийн хориг тавиад байгаа. Үүнээс гадна Японд ажиллаж амьдрах эрхтэй гадаадын иргэд тус улсыг орхин явсны дараагаар буцаж нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Харин энэхүү визийн хоригтоо удахгүй өөрчлөлт оруулна гэдгээ Японы засгийн газар мэдээлсэн байна. Японд оршин суух эрхтэйгээс гадна шинэ коронавирусний халдварын шаардлагатай шинжилгээнд хамрагдаж, эрүүл гэдгээ баталсан гадаадын зарим орны иргэдийг 08-р сарын 05-аас хилээр нэвтрүүлэхээр болжээ.

Япон руу нэвтрэх эрх нь удахгүй сэргээгдэх гадаадын иргэн харьяатын жагсаалтад Японд байрладаг компанийн гадаад ажилчид болон техникийн сургалтад хамрагдагчид мөн олон улсын оюутнууд багтсан байна. Дээрх иргэд визийн хориг тавигдахаас өмнө Японыг түр хугацаагаар орхин гарсан байх ёстой юм.

Ташрамд дурдахад, Япон улс Вьетнам болон Тайлантай бизнес эрхлэгчдийн аяллын хоригийг цуцлах тохиролцоонд аль хэдийн хүрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс оршин суух эрхтэй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй