Шууд Chart

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны цахим уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо

2020-07-30 15:48:00

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь жилийн уулзалт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахимаар болж, Монгол Улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо. 

Нийт 82 орны төлөөлөгч оролцсон энэ удаагийн уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпин ёслол төгөлдөр нээв. Уулзалтаар Ази тивийн макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэхэд гишүүн орнуудад үзүүлж буй дэмжлэг, туслалцаа, түүнчлэн тус банкны дунд болон урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монгол Улс тус банкны нийт 102 гишүүн улсын нэг төдийгүй үүсгэн байгуулагч 57 орны нэг юм.


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны цахим уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй