Шууд Chart

БНХАУ-ын “Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно

2020-07-30 16:34:40

Урд хөргийн “Beidou-3” хиймэл дагуулын навигацийн системийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ маргааш буюу энэ сарын 31-нд 10:30 цагт тус улсын Ардын их хурлын ордонд болох бөгөөд хэмээн CCTV мэдээллээ.

“Beidou-3” хиймэл дагуулын навигацийн систем нь сансрын, газрын, хэрэглэгчийн сегмент гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд тухайн гурван хэсэг уялдаа холбоотой ажиллах юм байна. Мөн дэлхийн хэмжээнд цаг агаарын ямар ч нөхцөлийг үл харгалзан, 24 цагийн турш бүх хэрэглэгчид өндөр нарийвчлалтай, найдвартай байршил тогтоох болон навигацийн үйлчилгээг үзүүлэх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-ын “Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй