Шууд Chart

Ч.Батзориг: Миний найз ийм сайхан

2020-07-30 17:00:05

Улсын баяр наадамд таван удаа завсаргүй түрүүлсэн дархан аварга Д.Дамдин, улсын хурц арслан У.Мижиддоржтой есөн удаа барилдахдаа есүүлэнд нь өвдөг шороодуулсан бол улсын наадамд 11 удаа магнайлсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын аварга О.Балжиннямтай найман удаа барилдахдаа бүгдэд нь өвдөг шороодуулсан байна.

Д.Дамдин аваргад дандаа ойчдог У.Мижиддорж арслан амтай, аархуутайгаа адил шаралхуу зантай учраас “Өнөөдөр чамайг заавал хаяна” гэж Д.Дамдин аваргад ам гарч барилдаад л унадаг байсан хэмээн үеийн бөхчүүд нь ярьдаг байв.

Тэгвэл улсын наадамд гурав үзүүрлэсэн П.Дагвасүрэн арслан Д.Цэрэнтогтох аваргатай наадмын дэвжээнд таван удаа барилдаад тавууланд нь ойчсон бол дархан аварга А.Сүхбаттай улсын заан Ч.Батзориг төрийн наадамд гурвантаа барилдаад гурвууланд нь ойчжээ.

Дархан аварга А.Сүхбат 2000 оны наадамд түрүүлж, улсын арслан цолтой болсон хойноо Ч.Батзоригт “Одоо би найзыгаа дахиж амлаж авахгүй ээ. Тэгээд ч хоёулаа тунахгүй боллоо” гэж хэлэхэд түүнд ойчсоор байгаад заан цолноос мултрах шахаад байсан тухайн үед улсын начин цолтой байсан Ч.Батзориг “Миний найз ийм сайхан” гээд уйлж байсан гэдэг. Ийнхүү дараа жил нь буюу 2001 онд Монгол Улсын заан цол хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Батзориг: Миний найз ийм сайхан   
Үзсэн: 13722 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй