Шууд Chart

"ЭФИР-60" шууд нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдэд хүрнэ

2020-07-30 18:10:16

МҮОНРТ-ийн Монголын Мэдээ суваг үзэгч та бүхэнд бүтэн 60 минутын туршид зөвхөн нэг сэдвээр тал бүрийн байр суурь, албаны эх сурвалжуудын тайлбартайгаар ЭФИР-60 нэвтрүүлгийг үзүүлэх гэж байна. Экспертүүд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, албаны эх сурвалжууд зэрэг тал бүрийн оролцоог хангасан ЭФИР-60 нэвтрүүлгийг үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй.

Энэ долоо хоногийн /2020.08.02/ ням гарагийн 21:00 цагт ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ХОТЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН асуудлаар ЭФИР-60 шууд нэвтрүүлэг үзэгч танд хүрнэ...

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"ЭФИР-60" шууд нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй