Шууд Chart

Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болов

2020-07-30 19:59:28

“Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр” (The Agreement on the Establishment of the Asian Forest Cooperation Organization) – ийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад  суугаа  Элчин сайдын яамны түр хамаарагч Н.Эрдэнэтуяа тус олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал ноён Chencho NORBU-д Сөүл хотноо 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор гардуулав.

Ингэснээр Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр Монгол Улсын хувьд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм.


Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болов  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй