Шууд Chart

Холимог тулаанч Б.Баттөр Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ

2020-07-31 12:53:45

Холимог тулаанч, "Ангууч" буюу Б.Баттөр төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, есөн дүү, найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ. 

Тус арга хэмжээ энэ сарын 29-нд “Скай Резорт”-д болсон бөгөөд "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна.

Тэрбээр "Би төрсөн өдрөөрөө зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холимог тулаанч Б.Баттөр Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй