Шууд Chart

“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ

2020-07-31 13:55:56

Шинэ Кабул баазын Дэмжлэгийн бүлгээс энэ сарын 4-ний өдөр АНУ-ын “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан “Чөлөөт гүйлт”-ийн тэмцээнийг 5,5 км зайд тойрог замаар зохион байгуулжээ. Тус тэмцээнд Монгол, АНУ, Англи, Дани, Турк зэрэг орны байна.

Уг гүйлтийн тэмцээнийг “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан зохион байгуулж, тамирчдыг насны ангилалгүйгээр оролцуулжээ.

Мөн Англи улсын цэргийн багаас энэ сарын 22-нд зохион байгуулсан “Мини марш”-ийн тэмцээнд Монгол, Англи, АНУ, Дани зэрэг орны 11 баг, тамирчид оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн ахлах ахлагч Г.Оч захирагчтай баг тамирчид “Тэргүүн байр”-ыг эзэллээ.





















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй