Шууд Chart

Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Б.Обрушанскиг хүлээн авч уулзав

2020-07-31 14:46:15

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зарим арга хэмжээг цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг татан авах, хамтын ажиллагааны дараагийн төслийн яриа хэлэлцээг эхлүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров. 


Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Б.Обрушанскиг хүлээн авч уулзав  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй