Шууд Chart

БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна

2020-07-31 16:07:45

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-д хандаж АНУ дахь дипломатуудынхаа тоог эрс  цөөрүүлэх шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа бололтой байна.

Энэ тухай Төрийн Департамент дах эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн Вашингтон Пост мэдээлжээ. Энд нийтэлснээр ирэх сарын эхээр  АНУ ийм шаардлага  хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ  өнгөрсөн 7 хоногт болсон бөгөөд Вашингтон албан  мэдэгдлээ  удахгүй  хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. АНУ  дахь БНХАУ-ын дипломатуудын  тоо тодорхойгүй ч зөвхөн Вашингтон дахь ЭСЯ-нд л гэхэд 245  ажилтан ажилладаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй