Шууд Chart

Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

2020-07-31 16:19:43

Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллах бөгөөд ирэх 2021 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км авто зам нь 7 см зузаан хатуу хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай бөгөөд гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой аж.

Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн хэмжээнд 310 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Үүнээс авто замын ажилд 86.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж 101 км хатуу хучилттай замыг шинээр барьсан байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ   
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй