Шууд Chart

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд оёдлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

2020-07-31 16:24:06

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, дадлагын материаллаг баазыг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн нийт 42 768 300 /дөчин хоёр сая долоон зуун жаран найман мянга гурван зуун/ төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

"Оёмол бүтээгдэхүүний оёдолчин" мэргэжлийн хоёр дадлагын газарт тус бүр нь 21.384. 150 /хорин нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга нэг зуун тавь/төгрөгийн үнэ бүхий, 30 ширхэгтэй, иж бүрдэл, үйлдвэрлэлийн зориулалттай Япон улсын “JAPSEW” брэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглээ. Үүнд шулуун болон хос, тусгай зориулалтын оёдлын машин, хэрээсний машин, кнопны машин, эсгүүрийн машин, эсгүүрийн ширээ, уурын индүү зэрэг багтжээ. 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ


Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд оёдлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв   
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй