Шууд Chart

“Хангарьд” клуб нэг ч хожигдолгүйгээр итгэл төгс тэргүүлж байна

2020-07-31 16:49:01

Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн тавдугаар тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Лигийн хүснэгтийг таван тойргийн дараах байдлаар “Хангарьд” клуб нэг ч хожигдолгүйгээр 15 оноотой итгэл төгс тэргүүлж байна.

“Хангарьд” дээд лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын Мазаалайнууд”-ыг 2:0-ээр ялахад С.Ганхуяг 36 болон 93 дахь минутанд гоолджээ.

Харин “Улаанбаатар” баг “Андууд Сити”-г 5:1-ээр “бут ниргэсэн” байна. Тоглолтын эхний үеийн цаг дуусах мөчид Н.Сайнбуян гоол оруулснаар “Андууд” тэргүүлж завсарлав. Гэвч хоёрдугаар үед “Улаанбаатар”-аас М.Батхишиг хоёр, С.Өсөхбаяр, О.Баяржаргал, Ц.Цогт-Очир нар нэг гоол оруулсан юм. “СП Фалконс”-“Сумида-Жипро”-гийн тулааны ялагчийг тодруулахад ердөө гөнц гоол хэрэгтэй байжээ.

Тоглолтын 27 дахь минутанд Х.Цэнд-Аюуш торгуулийн цохилтоо амжилттай болголоо. “Улаанбаатар Сити” “Дэрэн”-тэй учраа таарч 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. “УС”-ийн Г.Гантогтох 19 дэх минутанд торгуулийн цохилтоос гоолдсон боловч Дэрэнгийн А.Дөлгөөн 77 дахь минутанд хариуг нь барьсан байна. Лигийн шилдэг багуудын нэг “Хаан хүнс/Эрчим” “Атлетик 220”-той 0:0-ээр эвийн гэрээ байгууллаа. Дээд лигийн зургадугаар тойргийн тоглолт ирэх амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хангарьд” клуб нэг ч хожигдолгүйгээр итгэл төгс тэргүүлж байна  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй