Шууд Chart

ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнг танилцууллаа

2020-07-31 16:52:54

Эрүүл мэндийн яамнаас ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хариу арга хэмжээний тогтвортой байдлыг хангах шилжилтийн үеийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хүрээнд олон улсын Фарос байгууллагын гүйцэтгэсэн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнтэй танилцлаа
Уулзалтанд Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, олон улсын Фарос баг, ДЭМБ, НҮБХАС, ХӨСҮТ болон ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажилладаг бусад төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон. Олон улсын ФАРОС багийн Монгол дахь зөвлөх Ж.Наранчимэг нөхцөл байдлын үнэлгээгээр гарсан тулгарч буй эрсдэл, бэрхшээл болон эдгээрийг шийдэх арга хэмжээний талаар олон улсын зөвлөх багийн өгсөн саналыг танилцуулсан.


Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэх, тархалтыг бууруулж чадах, цаашдын тогтвортой байдлыг хангахуйц дорвитой ажлуудыг төлөвлөн Засгийн газрын хөтөлбөр болон ЭМЯ-ны үйл ажиллагаанд тусгах шаардлагатай байгаа талаар дурьдлаа. 


Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол дахь Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Х.Ганбаатар, өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний тайлангийн санал, зөвлөмжүүдийг илүү дэлгэрэнгүй болгохыг хүссэн бол, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү, сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хуулийн ямар заалтуудыг өөрчлөх шаардлагатай вэ гэдгийг олон улсын зөвлөх багаас хүслээ. Ийнхүү хамтрагч талууд урьдчилсан үнэлгээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнг танилцууллаа  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй