Шууд Chart

Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

2020-07-31 17:12:19

Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс хүн амын дунд тарваган тахал өвчний халдвар дэгдэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан ЭМС-ын 2020 оны 07-р сарын 21-ний өдрийн 24 тоот албан даалгавар, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирлын 1б/278 дугаар албан даалгаврыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, 4 Өрхийн эрүүл мэндийн төв, 17 сумын ЭМТ-ийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Монгол орны тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ болон зоонозын халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал сэдвээр мэдээлэл хийж тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангалаа.

Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4-р багийн хүн амын дунд тарваган тахал өвчний хүн амын дундах тандалт судалгааг 2020 оны 07 дугаар сард хийлээ. Судалгаанд зорилтот бүлгийн 150 хүнийг хамруулж, асуумж судалгаа авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж хуудас 200 ширхэг тараан ажиллалаа. Хүн амын дундах тандалт судалгаанд хамрагдсан иргэдийн мэдлэгийн түвшин 88,48 % буюу хангалттай, дадал хандлагын түвшин 87,3% буюу хангалттай, эрсдэлд өртөх магадлал 44%-тай буюу халдварт өртөх эрсдэл өндөр гэж дүгнэгдсэн. Тус сумын ард иргэдийн дунд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн багийн эмч болон ОБГ-ын салбар бүлэг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

 

 

  

 

 

Баяхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй