Шууд Chart

Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхтэй Ихтамир, Цахир, Булган, Чулуут сумдад ажиллалаа

2020-08-01 10:14:32

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07-р сарын 21-ний өдрийн 24 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд Архангай аймгийн ЗӨСТ Архангай  аймгийн тарваган тахлын А зэрэглэлийн Чулуут, Ихтамир Б зэрэглэлийн Цахир, В зэрэглэлийн Булган сумдад 2020 оны 07-р сарын 23-аас 07-р сарын 30-ны хооронд  сумдын  Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд  тарваган тахал өвчний хариу  арга хэмжээ сэдвээр сургалт зохион байгуулж, бэлэн байдалд дэмжлэгт үзлэг, хяналт хийж, зөвлөмж өглөө.

Сумдын Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, байгалийн  голомттой нутаг дэвсгэрт сэрэмжлүүлэг самбар байрлуулах, хууль бус тарвага агналтанд хяналт тавих, төв суурин газарт халдвар тархахаас сэргийлэх зорилгоор суурин болон хөдөлгөөнт эргүүл хяналтын постуудыг ажиллуулах хууль хяналтын байгууллагуудын хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхтэй Ихтамир, Цахир, Булган, Чулуут сумдад ажиллалаа  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй