Шууд Chart

Минск хотод сөрөг хүчний жагсаал боллоо

2020-08-01 10:59:30

Беларусийн нийслэл Минск хотноо өчигдөр сүүлийн 10 жил болоогүй хамгийн олон хүн оролцсон сөрөг хүчний жагсаал болсон байна. Зохион байгуулагчид нь нийт 63 мянган хүн энэхүү жагсаал цуглаанд оролцсоныг мэдээлж байна. Жагсагчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Светлана Тихановаг дэмжиж байгаагаа илэрхийлэн жагсжээ. 

Беларусийн хүчний байгууллагынхан улс оронд гаднын хөлснийхөн үймээн дэгдээхээр бэлтгэж байна гэж мэдэгдсэний дараа аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авсан байсан юм. Гэхдээ 3 цаг орчим үргэлжилсэн энэ жагсаалын үеэр цагдаа нар болоод жагсагчдын хооронд элдэв мөргөлдөөн гараагүй байна. Светлана Тихинова бусад нэр дэвшигчид болох Виктор Бабарико, Валерия Цепкало, Мария Колесникова нарын штабынхантай хамтран   сонгуулийн энэ мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна.

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 9-ны өдөр болно. Тус улсын сонгуулийн төв хороо нийт 5 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол 2 нэр  дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь Бабарико, Цепкало нар юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Минск хотод сөрөг хүчний жагсаал боллоо  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй